Эштон Катчер хайртай бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэжээ

Телевизийн шоуны од, хөтлөгч Эштон Катчер, жүжигчин Мила Кунис нар сүй тавьжээ. Хосууд 2012 оноос болзож эхэлсэн юм. Тэд уржигдар орой "Thats 70s show" тоглолтыг үзжээ. Мэдээж хэрэг олны анхаарлыг татсан хосууд нууц дуранчдаас бултаж чадаагүй.

Тэр үеэр Кунис маш чамин очир эрдэнийн шигтгээтэй бөгж ядам хуруундаа зүүсэн байжээ. Нэгэнт олны анхааралд өртсөн сүйн бөгжнийхөө тухай Кунис өөрийн цахим хуудсаараа мэдээлж "Би сүйт бүсгүй болсон" хэмээн нийтэлжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ