23 жил пиццанаас өөр юу ч идээгүй залуу

АНУ-ын иргэн Ден Женссэн хэмээх 38 настай эр 15 настайгаасаа хойш өнөөдрийг хүртэл буюу 23 жилийн турш пиццанаас өөр юу ч идээгүй гэнэ.

Хүмүүс пиццаг түргэн хоол хэмээн татгалзахыг уриалдаг. Учир нь үүнээс болж таргалалт болон элдэв өвчин тусна гэдэг.

Харин Ден цоо эрүүл бөгөөд ямар ч таргалалтгүй. Учир нь тэр 15 нас хүртлээ шашны нөлөөтэйгөөр цагаан хоолтон байсан аж. Түүнээс хойш тэрээр өдөр бүр өглөө, өдөр, оройн хоолонд ч зөвхөн пицца л иддэг бөгөөд идэхдээ зөвхөн 14 инч буюу хоёр гурав хаздаг ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ