Майли Сайрус, Кети Перри нар олны нүдэн дээр үнсэлцэв

Эрт урьд цаг Кети Перри Майли Сайрустай үнсэлцжээ гэх яриа хожим гарах нь дамжиггүй боллоо. Дуучин хатагтай нар өчигдөр орой Лос-Анжелост болсон Бангерз концертын үеэр олны өмнө тайзан дээр бие биедээ Франц үнсэлт илгээж үнсэлцсэн нь өнөөдрийн шар хэвлэлүүдийн ярианы гол сэдэв болов.

Үнсэлтийнхээ тухайд Майли “Би зүгээр л үнссэн тэгээд ч охидыг үнсэх тааламжтай шүү дээ” хэмээн ярьжээ.

Майли Сайрус "Adore You" дуугаа дуулсан бол Перри "Dark Horse" дуугаараа үзэгчдийг байлдан дагуулжээ.

Тэднээс өмнө Мадона, Бритни Спирс нар ч тайзан дээр үнсэлцэж байсан юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ