Ким Юна, Сотникова нарын үзүүлбэрийн гол ялгаа

Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн уран гулгалтын чөлөөт үзүүлбэр тун сонирхолтой болсон. Хүмүүсийг талцуулж байсан хоёр аварга болон ОХУ-ын залуу тамирчин Юлия Липницкая нарын хооронд голлох тулаан өрнөнө хэмээн найдаж байсан ч тааварт ороо ч үгүй шинэхэн тамирчид цойлон гарч ирсэн билээ.

Олимпийн наадмын алтан медалийг ОХУ-ын тамирчин Аделина Сотникова 224.59 оноогоор авсан бол хүмүүсийн хамгийн их найдвар тавьж байсан тамирчин болох Өмнөд Солонгос улсын тамирчин Ким Юна 219.11 оноогоор олимпийн мөнгөн медалтан болсон. Багахан онооны зөрүүтэй эдгээр тамирчдын ялалтын тухай одоо ч гэсэн цахим ерцөнцөд маргаан тасрахгүй байна.

Тэгвэл тэдний гол оноогоо авсан техникүүдийг харуулсан ялгааны зургийг нийтэлжээ. Энэ зурагнаас Сотниковогийн дараалсан харайлтыг Ким Юнагийнхтай харьцуулсан бөгөөд мэргэжлийн шүүгч нарын хувьд яах аргагүй Сотникова илүү оноо авсан ажээ.

Түүнчлэн дээрх зурагт ч мөн ур чадвар, гүйцэтгэлийн зурагны ялгааг харуулсан байгаа. Энэ зурагт тамирчид гэдийж нэг хөл дээрээ эргэлдэхдээ хэрхэн өөр өөр эргэлдсэнийг харуулжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ