Еврейн хорих лагерийн харгалзагчдыг баривчлалаа
Германы эрх бүхий байгууллагаас саяхан нацист Германы үеийн Освенцимын үхлийн лагерьт ажиллаж байсан гурван хүнийг сэжиглэн баривчилжээ. Тэдгээр баривчлагдсан хүмүүс 88, 92, 94 настай хөгшин хүмүүс юм.
Тэднийг удаан хугацааны турш тагнаж мөрдөн, судалсаны эцэст гэрт нь нэгжлэг хийн нацистын үеийн цэргийн гэмт хэрэгтнүүд мөн хэмээн баривчилжээ.
1942-45 оны үед Освенцимын хорих лагерьт амиа алдсан үй түмэн еврейчүүдийн эсрэг цэргийн гэмт хэрэгт буруутган баривчилжээ. Нарийвчилбал эдгээр хөгшид хорих лагерийн эмнэлэгт ажиллаж байхдаа хүмүүст туршилт хийн, тарчлааж дур зоргоороо олноор нь устгасан хэмээн сэжиглэж байгаа.
Дайн дуусанаас хойш тэд Германы баруун хэсгийн Баден Вуртенберг хотод өнөөг хүртэл нам жим амьдарч байсан юм. Үүнээс өмнө 2011 онд мөн нэг хүнийг цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчлан шийтгэж байсан ажээ.
Освенцимын хорих лагерт 1.1 сая хүн амь насаа алдсан бөгөөд тэдний дийлэнх олонх нь еврейчүүд байсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ