Барак Обама Далай ламтай уулзана

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөрТүвдийн шашны тэргүүн Далай ламтай уулзах тухай албаны эх сурвалж мэдэгдлээ. Тэдний уулзалт цагаан ордонд болох гэнэ. Ерөнхийлөгч Далай ламыг өөрийнхөө өрөөнд урьж тусгайлан ярилцах гэнэ.

Харин энэхүү уулзалт болох гэж байгаа тухайд Хятадын талаас дурамчхан хандаж байгаагаа хэлэхийн зэрэгцээ уулзалтыг цуцлахыг АНУ-д шаарджээ.Түүнчлэн энэ уулзалт болвол манай танай хоёр орны нөхөрсөг харилцаанд сөрөг үр дүн авчирч мэднэ” хэмээн хэлсэн байна.

Хятадын талаас Далай ламтай таарамжгүй харилцаатай байдаг тухайгаа хэлж олон талаар тайлбарлажээ. Харин хариуд нь Америкийн талаас “Бид Далай ламтай Түвдийн тусгаар тогтнолын тухай ярилцахгүй, харин хүний эрхийн асуудлаар ярилцах болно” хэмээн хариулсан байна.

Барак Обама болон Далай лам нар хамгийн сүүлд 2011 онд уулзсан. Тэр үед мөн л Хятадын талаас ихээхэн хориг тавьж байсан ч уулзалт амжилттай болсон билээ.

Түвдүүд Хятадын харьяанаас гарч, тусгаар тогтносон улс болохыг хүсэн бослого тэмцэл тасралтгүй гаргасаар ирсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын Комунист намын хатуу чанга бодлогыг эсэргүүцсэн 110 гаруй залуу лам өөрийгөө шатааж зулын гол болжээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ