Киевийн төв талбай үхэгсдээр дүүрчээ

Ерөнхийлөгч Виктор Януковичийг эсэргүүцсэн тэмцэл эцэстээ аймшигт аллага, хүчирхийлэл болон хувирав.

Киев хотын захиргаанаас мягмар гаригт болсон мөргөөлдөөнд л гэхэд 67 хүн амь эрсэдсэн талаар мэдэгдсэн юм. Харин нийт 551 хүн шархдаж, 332 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж ВВС дамжууллаа.

Гэвч шархадсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо бодит байдал дээр илүү олон байгаа хэмээн тооцож байна. Киев хотын төвд эмх замбараагүй байдал үүсч амиа алдсан хүмүүсийн цогцсуудыг хаа сайгүй харж болохоор байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ