Украинд амиа алдагсдын тоо 80 давжээ
{!!!right!!!}Украинд сүүлийн долоо хоногт болсон бослого мөргөлдөөний улмаас асар их гарз хохирол учирлаа.
Ерөнхийлөгч Виктор Януковичийг эсэргүүцсэн тэмцэл эцэстээ аймшигт аллага, хүчирхийлэл болон хувирлаа.
Киев хотын захиргаанаас мягмар гаригт болсон мөргөөлдөөнд гэхэд л 67 хүн нас барсан талаар мэдэгдсэн юм.
Харин нийт 551 хүн шархдаж, 332 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж ВВС дамжууллаа.
Гэвч шархадсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо бодит байдал дээр илүү олон байгаа хэмээн тооцож байна.
Мөн тус улсын дотоод хэргийн сайд Виталий Захарченко бослогын үеэр 13 цагдаагийн ажилтан амь насаа алдсан хэмээн мэдээлжээ.
Хэдийгээр өчигдрийг орон даяар гашуудлын өдөр болгон зарлаж, түр хугацааны эвлэрэлийн гэрээ байгуулсан хэдий ч хотын захын зарим хэсэгт байдал хурцадмал хэвээр байгаа ажээ.
Украины асуудал өнөөдрийн байдлаар дэлхий нийтийн анхаарлыг татах гол халуун сэдэв болоод байна.
Тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гадаад улсын тэргүүнүүд болон олон улсын байгууллагууд асуудлаа хурдан хугацаанд намжаахыг сануулж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ