Ай Вей Вейгийн сая доллараар үнэлэгдэх вааруудыг хагалжээ
АНУ-ын Майами хотын музей дэх БНХАУ-ын уран бүтээлч Ай Вей Вейн шилдэг бүтээлүүдийг уран бүтээлч Максимо Каминеро санаатайгаар хагалж орхижээ. Тэдгээр ваарууд нь нэг сая ам.доллараар үнэлэгдэх ваарууд байсан аж.
Сонирхогчийн камерын бичлэгт үлдсэн Максимо Каминеро нь хүмүүсийн нүдэн дээр уг ваарыг хагалж, иргэдийн дургүйцлийг хүргэсэн байна. Вааруудыг хагалсан Максимо Каминеро нь уран бүтээлчийн урласан бүтээл гэхээс илүүтэйгээр, олон улсад хандсан анхаарал татах зорилготой үзмэр хэмээн тайлбарласан байна.
Сүүлд авсан мэдээллээс үзэхэд Каминеро нь Хятадын уран бүтээлч Ай Вейвейд хандаж, уучлалт хүссэн бөгөөд эсэргүүцлээ илэрхийлэх зорилгоор хагалснаас биш, тухайн уран бүтээлчийг онилж зориудаар хагалаагүй хэмээн тайлбарлажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ