Мөргөлийн үеэр сүм нуржээ

АНУ-ын Миссисипи мужид сүмд мөргөл үйлдэж байхад сүмийн барилга нурж 35 хүн гэмтэж бэртжээ. Азаар хүний амь нас эрсдээгүй гэж эх сурвалжид нийтэлсэн байна.

Барилгыг нурах үед дотор байсан хүмүүс, эхлээд хачин жигтэй дуу сонсогдож дараагаар нь нуран унасан гэв. Одоогоор гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж тусламж үзүүлж эхэлсэн байна. Мөн албаныхан ямар шалтгаанаар нурсан зэргийг тогтоохоор ажиллаж байна.

Сүм нурах үед ойролцоогоор 80 гаруй хүн дотор байсан гэнэ. Оройн мөргөл явагдаж байсан тул харьцангуй цөөхөн хүнтэй байсан ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ