Цацраг идэвхт бодис бүхий 100 тонн ус алдагджээ
Фукушимагийн Даичи цөмийн станцаас цацрагаас хордсон их хэмжээний ус алдагдаж далайд цутгаж байна. Токиогийн эрчим хүчний мэдэгдсэнээр, өчигдөр бараг 100 тонн цацраг идэвхт бодис агуулсан бохир ус асгарсан хэмээн ВВС дамжууллаа.
Одоогоор бохирдсон ус савнаасаа хальж, газарт шингэж байгаа бөгөөд таслан зогсоож чадахгүй байгаа гэнэ. Цөмийн станцын ажилчид ус дахиж асгарахыг зогсоохоор ажиллаж байгаа гэнэ.
Албаныхны хэлж буйгаар 2011 оны ослоос хойш станцын бохир усыг тусгай саванд хадгалж байсан аж. Харин саяханаас ийнхүү байгальд алдаж эхэлсэн байна. Энэ явдалтай холбогдуулан онцгой байдал зарлаж, асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардалага тулгарсан юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ