Хэн одтой нь л медалийн эзэн болно

Сочи 2014 өвлийн олимпийн наадмын эмэгтэчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан чөлөөт үзүүлбэрийн тэмцээн эхэллээ. Өнөөдрийн тэмцээнд 21 орны шилдэг тамирчид авхаалж самбаагаа сорих юм.

Өнөөдөр эцсийн дүнгээрээ мөсний хатан хэн байх нь тодроно. Өчигдөр болсон богино хэмжээний үзүүлбэрийн төрөлд Өмнөд Солонгосын тамирчин Ким Юна тодорсон. Тэрээр Ванкуверийн олимпийн аварга, алтан медальт тамирчин билээ.

Харин өнөөдөр түүний мөнхийн өрсөлдөгч гэгддэг Японы тамирчин Мао Асад болон ОХУ-ын залуу тамирчин Юлиа Липницкая нарын хооронд өнөөдөр жинхэнэ тулаан явагдана.

Хүмүүс өөрсдийн дэмждэг тамирчнаа дэмжин одоо уран гулгалтын тэмцээн явагдаж байгаа стадион дүүрчээ. Энэ тэмцээний дараагаар олимпийн хошой аварга төрөх үү, шинэ аварга төрөх үү гэдэг нь тодорхой болох юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ