Цукерберг WhatsApp-ыг 19 тэрбумаар худалдан авлаа
Facebook компани хэрэглэгчиддээ улам хялбар бөгөөд авсаархан үйлчилгээ үзүүлэхийн тулд сайтаа засварлаж, шинэчилсээр байгаа. Тэгвэл тус компани өчигдөр мэссэж илгээх аппликешн болох WhatsApp-ыг 19 тэрбум ам.доллараар худалдан авчээ.
Энэ нь нийгмийн сүлжээний сайтуудын хамгийн томоохон худалдан авалтуудын нэг боллоо. WhatsApp-аар өдөрт 450 сая хүн хоорондоо мэссэж илгээн мэдээлэл солилцож байдаг. Түүнчлэн хэрэглэгчдийнх нь тоо өдөрт дор хаяж нэг саяар нэмэгдэж байгаа юм.
Энэ нь интернэтийн орчинд текст мессэж үнэгүй явуулдаг апп билээ. Facebook-ийг үндэслэгч Марк Цукерберг WhatsApp-ыг худалдан авсан нь алдахааргүй наймаа хэмээн үзэж байгаа гэнэ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ