Пусси Риотын охид танхайрахыг завджээ

Олимпийн наадам болж буй Хар далайн эрэг дэх Сочи хотод сонирхолтой хүмүүс нэгэн дор цуглажээ.

Тэдний нэг нь өчигдөр тус хотод хөл тавьсан Пусси риот хамтлагийнхан байлаа. Тэд элдэв шуугиан дэгдээх гэж биш олимпийн наадам үзэхээр ирсэн гэдгээ хэлсэн. Түүний зэрэгцээ хаана явах нь бидний асуудал, хэнээс ч юунаас ч айх шаардлагагүй гэдгээ Сочиг зорихоосоо өмнө сэтгүүлчдэд хэлсэн.

Тэгвэд олимпийн хотод очоод нэг ч хоноогүй хэрнээ таагүй хэрэгт сэжиглэгдэж цагдаа нарт баригджээ. Тэднийг өчигдөр орой ресортын ойролцоогоос цагдаа нар баривчилсан байна. Учир нь тэднийг дахин танхай үйлдлээ дахин хийх гэж байхад нь цагдаа нар сатуулан баривчилсан гэнэ.Цагдаа нар тэднийг нүүрэндээ баг өмсөж эхлэх төдийд баривчилсан байна.

Цагдаа нарт өөрсдийн гэм буруугүй болохоо нотлохоор 10 гаруй цаг байцаагдсаны дараагаар тэд суллагдсан байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ