Хойд Солонгост Австралийн иргэн хоригджээ
Хойд Солонгост зорчиж явсан Австралийн иргэн 75 настай Жон Шортыг Умардынхан барьж хорьжээ. Тэрээр христийн шашны номлолыг түгээж, сүмийнхнийхээ хамтаар явж байсан аж.
Мөн христийн номлолыг солонгос хэл рүү орчуулсан байжээ.
Харин энэ бүхэн нь түүнийг баривчлан хорих шалтгаан болсон байж мэднэ.
Энэ талаарх мэдээллийг анх Жон Шортын эхнэр Каренолон нийтэд мэдэгдсэн юм.
{!!!left!!!}Тэд Хонконгд амьдардаг бөгөөд түүний нөхөр тав хоногийн өмнө Хойд Солонгосыг зорьсныхоо дараахан баривчлагдаж хоригджээ.
Жон Шортын хамтаар ажиллаж байсан нэгэн хятад эр түүнийг солонгосууд баривчилсан хэмээн анхлан дуулгасан гэнэ.
Гэсэн ч одоо болтол түүний талаар нэмэлт мэдээлэл олж авч чадаагүй байна.
Ноён Жон Шортын хувьд Хойд Солонгос руу аялсан хоёр дахь удаагийнх нь томилолт байсан гэнэ.
Хойд Солонгост энэ мэтээр гадаад улсын хүмүүс баривчлан хоригдох нь сүүлийн жилүүдэд ихэссэн.
Өнгөрсөн сард АНУ-ын иргэн ахмад дайчин хоригдож байгаад суллагдсан бол АНУ-ын иргэншилтэй Өмнөд Солонгосын иргэн Кеннит Бае одоо хэр хоригдож байгаа.
Тэрээр 15 жил хөдөлмөрийн лагерт ажиллах ялаар шийтгүүлээд байгаа юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ