Украинчууд түр эвлэрлийн гэрээ байгуулахаар болов

Украины Ерөнхийлөгч Виктор Янукович болон сөрөг хүчний тэргүүн Виталий Кличко, Олег Тягнибок нар уулзаж 26 хүний амь нас үрэгдсэнд эмгэнэл зарлаж, тур хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулахаар тохиролцоонд хүрчээ.

Энэ долоо хоног эхэлсээр мөргөлдөөний улмаас цагаагийнхан болон энгийн иргэд нийлсэн 26 хүний амь нас эрсэдсэн нь үндэсний хэмжээнд эмгэнэл зарлах шалтгаан хэмээн үзлээ. Түүнчлэн энэ өдрийг гашуудлын өдөр болгохоор боллоо.

Жагсагчид ба хүчний байгууллагынхны мөргөлдөөний дүнд 26 хүн амь үрэгдсэн. Амь насаа алдсан хүмүүсийн олонх нь Засгийн газрын ордон болон Эрх чөлөөний талбайд буудуулсан байна.

Өнөөдөр төрийн далбааг бөхийлгөж, улс даяар нам жим байхаар болов. Засгийн газрын зүгээс ч босогчид руу хүч хэрэглэхгүй, босогчид ч энэ өдрүүдэд элдэв үймээн дэгдээхгүй байхаар тохиролцсон юм.

Одоогоор эвлэрлийн гэрээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа бөгөөд гэрээний хугацаа ч тодорхойгүй байна. Ямартай ч Засгийн газар болон сөрөг хүчнийнхэн харилцан ашигтай шийдэлд хүрч чадахгүй бол сөргөлдөөн дахин эхлэх нь ойлгомжтой

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ