Хагацсан гэр бүлүүд өнөөдөр уулзаж байна

Өмнөд, Хойд хоёр Солонгосын хагацсан гэр бүлүүд өнөөдөр уулзаж байна. Солонгосын дайнаас үүдэн хоёр нутагт хуваагдан амьдрах болсон гэр бүлүүдийн уулзалт хамгийн сүүлд 2010 онд болсон юм.Тэр хугацаанаас хойш гэр бүлүүдийг уулзуулах тухай хэд хэдэн удаа ярьсан ч тухай бүрдээ цуцлагдаж хойшлогдсоор ирсэн билээ.

Уулзалт өнөөдрөөс эхлэн тав хоног үргэлжлэх гэнэ. Олон жилээр уулзаж холбоо барьж чадахгүй байгаа гэр бүлийнхэн уулзаж мэнд усаа мэдэлцэж, амьдрал ахуйгаа ярих болоиж тохиож байгаа нь энэ. Уулзалтад ирж буй хүмүүсий дийлэнх олон нь хөгшин хүмүүс байна. Тэдгээр хүмүүсийн зарим нь гэр бүлийнхэнтэйгээ 61 жилийн турш уулзагүй гэнэ. Магадгүй энэ уулзалт тэдний сүүлийн удаагийн уулзалт ч байж мэднэ. Өмнөд Солонгост хагацсан гэр бүлийнхэнтэйгээ уулзах хүсэлтэй 72 мянга орчим хүн бий.Тэдгээрийн талаас илүүхувь нь 80-аас дээш насныхан гэнэ.

Өмнөд Солонгост амьдарч байгаа гэр бүлийнхэн Хойд Солонгост амьдарч байгаа хамаатнуудаа хувцас, амттан, хоол хүнс ихээр бэлэглэж байна.

Энэ уулзалтын зэрэгцээ ирэх даваа гаригт Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт эхлэх гэж байна. Энэхүү сургалтыг хийхийг Умардынхны зүгээс ихээхэн хориглож байгаа ч сургуулилтаа хийхээр болооод байгаа. Харин сургуулилт эхлэх юм бол Умардынхан уулзалтыг газар дээр нь зогсоож мэдэхээр байгаа гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ