Хүүхэд насаа Зөвлөлтийн кинонд мөнхлөгсөд
Александр Лойе –"Ералаш"-ын од
Ихэр ах дүүс Юрий ба Владимир Торсуев,–"Электрон жаалын адал явдал" киноны гол дүрүүд
Тэд олон жил бизнес хийсэн боловч амжилтад хүрээгүй учир Владимир таксины жолооч болсон бол Юрий Герман руу гарчээ. Одоо хоёул Москвад хувийн компанид ажиллаж байгаа.
Василий Скромный –"Электрон жаалын адал явдал" киноны хулигаан Макар Гусев. Тэрээр жүжигчний мэргэжил сонголгүй өдгөө далайчин болжээ.
Евгений Лившиц –"Электрон жаалын адал явдал" киноны Рыжиков. Тэрээр хөгжмийн дээд сургууль төгссөн, Германы Дюссельдорфын симфони найрал хөгжимд тоглож байгаа.
Татьяна Проценко – Зөвлөлтийн төдийгүй соц лагерийн орнуудын бүх хүүхэд багачуудын сайн танил "Буратино"-гийн Мальвина. Таня бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг кино судлал мэргэжлээр төгссөн. Мальвинагийн дүр бүтээснээс хойш дахин кинонд тоглоогүй аж. Одоо яруу найрагч болсон, нэг охинтой.
Дмитрий Иосифов – "Буратино"киноны Буратино, “Улаан малгайт” киноны Волчонок. Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг төгсгөөд Минскт хуваарилагдан «Ленфильм» киностудийн олон кинонд дүр бүтээжээ. Одоо реалити шоу болон рекламны чиглэлээр ажиллаж байгаа.
Михаил Метёлкин - “Баригдашгүй өшөө авагчид”киноны Валерка Мещеряков. Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийн эдийн засгийн факультетийг төгсөөд телевизийг сонгосон байна. Дараа нь радиод хэсэг ажиллан улмаар бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгсжээ.
Василий Васильев - “Баригдашгүй өшөө авагчид”киноны Яшка-цыган.
Олон санал ирж байсан боловч дахиж кинонд тоглоогүй. Драмын чиглэлээр хоёр жил гаруй ажиллаж байгаад ЗХУ даяар цыган дууны гитартай аялан тоглолт хийж байжээ. 90-ээд оны үед Тверьт соёлын төв байгуулан ажиллажээ. Эхнэр 2 охинтой.
Т.Эрдэм
СЭТГЭГДЭЛ БИЧИХ