Майкл Жордан хоёр ихэр охинтой болов

Домогт сагсан бөмбөгчин Майкл Жордан 50 насандаа хоёр ихэр охины аав боллоо. Өчигдөр түүний эхнэр 34 настай Иветт Прието амаржсанаар хосууд хоёр ихэр охинтой болсон байна.

Ихэр охиддоо тэд Виктория, Изабелл хэмээх нэр өгсөн байна. Хосууд 2008 онд танилцаж 2011 онд сүй тавьж, 2013 оны дөрөвдүгээр сард хуримаа хийсэн юм.

Ихрүүд Иветтийн анхны хүүхдүүд бол Жорданы хувьд дөрөв, тав дахь хүүхдүүд нь болж байгаа.

Жордан өмнөх эхнэр Хуанита Ваноутай амьдарч байхдаа хоёр хүү, нэг охинтой болсон.

Жордан Хуанита хоёр 17 жилийн хамтын амьдралаа 2006 онд төгсгөж албан ёсоор салсан юм. Харин салалтынхаа дараа Жордан үлдсэн амьдралаа гоонь эрийн амьдралаар амьдрах болно хэмээж байсан ч өдгөө түүний гэр бүл улам олуулаа болж байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ