Р.Сэрчмаа валентинаа АНУ-д өнгөрүүлнэ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Р.Сэрчмаа. Рок попын ертөнцөд уянгалаг сайхан дуу хоолойгоороо өөрийн байр суурийг хэдийнэ бий болгосон түүнийг сонсогч фэнүүд нь “Хайрын дууч” хэмээн өргөмжилсөн билээ.

Дуучин бүсгүй маань энэ сарын 14-нд тохиож буй Гэгээн Валентины баярыг тун сонирхолтойгоор тэмдэглэх гэнэ. Тухайлбал, тэрбээр энэхүү хайрын өдөр алс холын Америкт сурч, ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүддээ зориулан уран бүтээлийнхээ дээжээс өргөн барихаар төлөвлөсөн байна. Тиймээс хайрын дууч маань хэдхэн хоногийн дараа холын Америк орныг зорьж, тэнд амьдарч буй Монголчуудтайгаа хайрын өдрийн тэмдэглэх гэнэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ