Жүжигчин Г.Амгаланбаатар Сэлэнгэ, Шүүдэрцэцэг нарыг шүүмжиллээ

Улсын драмын эрдмийн театрын нүүр царай болж яваа авьяаслаг жүжигчдийн нэг Г.Амгаланбаатар өнгөрсөн сард "Алтангадас" одонгоор энгэрээ мялаасан.

Чадварлаг жүжигчдийн тоонд зүй ёсоор багтдаг тэрээр шинэхэн жүжигчин, мисс нарыг ширүүхэн шүүмжиллээ. Тодруулбал, тэрээр өөрийн цахим хуудаснаа “Энэ мисс Сэлэнгэ л гэнэ. Хаанахын ямар ч мисс юм, хэзээ мисс болсон юм, бүү мэд. Үргэлж л нүцгэн зургаа сайт дээр тавиулах юм. Бас тэр Шүүдэрцэцэг ч гэнэ үү, би лав тийм жүжигчин танихгүй юм. Дандаа сайт дээр гарчихсан байх юм. Эд нар ер нь мөнгө төлж, өөрсдийгөө тавиулдаг байх аа. Нөгөө зохиолын дуучин, сөөнгө хоолойт Бат-Эрдэнэ мөнгө төлж FM-ээр дуугаа явуулж хит болгож байсан шиг...” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ