Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшиллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшиллоо. Уг хурлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн С.Баярцогт нарын өргөн барьсан УИХ-ынтухай, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэх байсан юм.

Байнгын хорооны харьяа ажлын хэсэг хуралдахаар болсон учраас ийнхүү Байнгын хорооны хурал хойшилсон байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ