Дайн дууссаныг мэдэлгүй 29 жил ширэнгэд амьдарсан Япон цэрэг
Энэ сарын 16-нд Японд төдийгүй Филиппинд нэлээд алдартай ахмад дайчин Хироо Онода таалал төгслөө. Тэрээр Дэлхийн II дайнд оролцож явсан дайчин юм. Түүнийг алдаршуулсан зүйл бол тэр өөрөө билээ.
Тэрээр дайны үед бага дэслэгч цолтой байсан бөгөөд Филиппинд тулалдаж байх үед даргынхаа тушаалаар Лубанг ууланд гарч нуугдаж байгаад тэрчигтээ ууландаа мартагдан үлджээ. Онодагийн дарга Холбоотны цэргүүдэд бүслэгдэх үедээ дайчдаа уулан гарч нуугдахыг тушаасан бөгөөд эргэж ирээд тэднийг авна гэсэн ч Онодад эргэн хэл чимээ иргээгүй гэнэ. Тиймээс тэрээр бүхэл бүтэн 29 жилийн турш ууланд цэргийн үүргээ гүйцэтгэж өнгөрүүлжээ. Хожим тэрээр ярихдаа “Нэг л өдөр намайг ирж авна хэмээн бат итгэлтэйгээр хүлээсээр байсан, шантах үе байсан ч тушаалаа зөрчиж болохгүй хэмээн тэнд үлдсэн” гэж ярьсан байна.
Олон жил ууланд байхдаа Онода жимс жимсгэнээр хооллож хаяа ууланд байх мал амьтныг барьж иддэг байсан тухайгаа сүүлд ярьж байжээ. Тэрээр 1944 оны арванхоёрдугаар сард буюу 23 натайдаа дайнд мордсон бол эргэн гэртээ ирэхдээ 52 настайдаа болсон байлаа.
Азаар 1974 онд ууланд аялж явсан нэгэн Япон залуутай тааралдаж бүх зүйлийн учир зүйг ойлгож, дайн дууссаныг мэджээ. Гэсэн ч мөн л цэргийн тушаалтны зангаараа уулсандаа үлдсэн байна. Харин залуу аялагч Японд ирээд Засгийн газартаа мэдэгдэж түүнийг эргүүлэн эх оронд нь авчрах ажлыг зохион байгуулж байсан юм.
Тэрээр эх орондоо ирснээсээ хойш суурин амьдралд нэг л дасч өгөхгүй байжээ. Тиймээс хөдөө газар мал маллаж амьдрахаар болов. Онода хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би ууланд өнгөрүүлсэн 30 жилээ амьдралынхаа хугацааг дэмий үрсэн гэж боддоггүй” хэмээн ярьсан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ