Алдартай хөлбөмбөгчид насанд хүрээгүй биеэ үнэлэгч авсан хэрэгт оров

Францын хөлбөмбөгчин Байерн Мюнхен багийн довтлогч Фрэнк Рибери болон Реал Мадрид багийн тоглогч Карим Бензима нар насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орж, түүнд мөнгө төлсөн хэрэгт буруутгагдан шүүгдэж байна. Гэхдээ тэдний холбогдсон охин биеэ үнэлэгч байсан ажээ.

Тэдэнд шүүхээс гурван жилийн хорих ял болон 45 мянган еврогийн торгууль ногдуулжээ. Гэсэн ч тэд болон, өмгөөлөгчид нь энэ торгуулийг хэтэрхий өндөр байна хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Энэ хэрэг нэлээд хэдэн жилийн өмнө болсон бөгөөд хөлбөмбөгчидтэй дотно харилцаанд орсон Дехар гэгч бүсгүй одоо 21 настай. Тухайн үед тэрээр16 настай байсан ажээ. Францад 15 наснаас дээш настай бол бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрдөгч 18 нас хүрээгүй бол биеэ үнэлэхийг хориглодог. Хөлбөмбөгчид хамгийн гол нь түүнд мөнгө төлснөөрөө буруутан болж байгаа. Тэднээс гадна биеэ үнэлсэн бүсгүй ч гэсэн хуулийн дагуу хариуцлага хүлээх болж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ