Хар тамхи хил дамнуулан наймаалсан 30 хүнийг цаазална
Вьетнамын шүүхээс хил дамнуулан хартамхи зөөвөрлөсөн, зарж борлуулсан гэх хэргээр 30 хүнийг баривчлан цаазаар авах ял оноожээ. Энэ нь тус улсад анх удаа нэг дор ийм олон хүнд цаазын ял танилцуулж байгаа хэрэг болж байна.
Гэмт бүлэглэлийн этгээдүүд нийтдээ хоёр тонн геройн хилээр нэвтрүүлэхийг завдаж байсан ажээ. Өмнө нь тус улсад ийм их хэмжээний хар тамхитай холбоотой хэрэг гарч байаагүй юм. Хар тамхийг Куан Нин аймгийн нутгаар дамжуулан гаргах гэж байхдаа баригдсан байна. Энэ хэрэгт хийтдээ 89 хүн холбогдсон бөгөөд цаазын ял авсан 30 хүнээс бусад хүмүүст олон жилийн хорих ял оноов.
Энэхүү гэмт бүлэглэлийн этгээдүүд 2006 оноос хойш Хятад, Лаос, Вьетнам зэрэг улсуудын хооронд хар тамхи зөөвөрлөн зарж байсан юм. 2012 онд тус улсад хартамхитай холбоотой хэргээр нийтдээ 86 хүн цаазаар авхуулжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ