Хортой банш хийсэн Хятад эрийг насаар нь хорихоор боллоо
БНХАУ-ын иргэн Лю Иетин гэгч эр хортой баншаар 10 хүнийг хордуулсан нь тогтоогдож бүх насаараа шоронд хоригдох ял сонсжээ. Тэрээр хортой баншнуудыг Япон руу гаргаж байсан аж.
Хебей мужид байдаг үйлдвэрт энэхүү баншийг хийсэн байна. Тэрээр баншинд шавьж устгах хор хийсэн нь илэрсэн гэнэ. Хөлдөөсөн баншнууд Япон руу экспортлогдсон байна. Түүний хордуулсан баншинд хордсон таван настай охины бие тун тааруу байгаа хэмээн Японы талаас мэдээллээ.
2008 оноос эхлэн тэрээр хортой банш тус улс руу нийлүүлсэн байна. Түүний энэ үйлдэл нь 2010 оноос илэрсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хэргээ хүлээхгүй мэлзэж байсан ажээ. Харин өнөөдөр болсон шүүх хуралдаанаар тэрээр хийсэн хэргээ хүлээсэн байна. Энэ хэргээс болоод хоёр орны харилцаанд сэв сууж магадгүй хэмээн сэрэмжилж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ