Би 41 насандаа жирэмсэлсэн тэгээд юу гэж
Английн нэртэй сэтгүүлч Ашли Пийрсон 41 настайдаа анхныхаа хүүхдийг төрүүлэх гэж байна. Тэрээр өөрийнхөө тухай нэлээд дэлгэрэнгүй ярилцлагыг ВВС-гийн радио нэвтрүүлэгт орох үедээ өгчээ.
Хожуу жирэмслэлт янз бүрийн сөрөг тал ихтэй байдаг гэсэн яриаг тэрээр няцааж эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх нь түүний байгалийн жам учраас эртэдсэн эсвэл оройтсон гэж ярих нь зохимжгүй хэмээн ярьжээ.
Түүнчлэн түүнийг жирэмсэн болсонд нь гайхсан зарим нэг хүмүүст хандан “Тийм ээ би 41 насандаа жирэмсэлсэн, тэгээд юу гэж” хэмээсэн байна.
Түүнчлэн тэрээр “50 гарсан хойноо төрж байгаа олон эмэгтэй байгааг юу гэж хэлэх вэ. Эмэгтэй хүн бие сайтай бол хэзээ ч төрнө” гэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ