УИХ-д суудалгүй намууд АН-д мэдэгдэл хүргүүлнэ

Монголын ногоон намаас УИХ-д суудалгүй намуудын дарга нарын уулзалтыг санаачлан зохион байгууллаа. Уулзалтад Ардчилсан нам болон МАН-ын удирдлага ирээгүй аж. Уулзалтаар намын дарга нар АН-д мэдэгдэл хүргүүлэхээр болсон байна. Намын дарга нар Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намуудын тухай хуулийн төсөлд санал бодлоо тусгахаар болжээ. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид асуулга хүргүүлэхээр болсон байна. Тэд асуулгадаа “Таны байгуулсан, удирдаж явсан нам ардчиллын зарчмаас ухарсныг юу гэж үзэж байна вэ, АН гэж байхаа больж байгаа юм биш үү” гэжээ. АН-ын бүлэгт хүргүүлсэн шаардлагад долоо хоногийн дотор хариу ирүүлэхийг шаардах юм байна. Хэрэв товлосон хугацаанд хариу өгөхгүй бол дараагийн арга хэмжээнд шилжинэ гэжээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ