Бээжингийн оршин суугчид нарны бараа харахаа болих нь

Бээжин хотод агаарын бохирдлоос болоод сүүлийн үед нар бараг харагдахаа больжээ. Утаа гамшгийн хэмжээнд хүрснийг нотлох мэт үйл явдал болж байгаа нь тус хотод нар жаргах болон мандахыг Тянь-Ань-Миний талбайд байрлуулсан асар том LED телевизээр харуулах болжээ.

Тус улсын агаарын бохирдол гамшгийн хамгийн хүнд үед авдаг “улаан” түвшинд хүрсэн хэмээн олон улс тэмдэглэв.

Энэ үеэр зарим нэг хурдны замыг хааж, цэцэрлгүүдийн хаалгыг барьсан байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сараас тус улсад машины дугаарын хязгаарлалт хийсэн ч энэ нь төдийлөн сайн үр дүнд хүрч чадахгүй байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ