Д.Эрдэнэбат: Бусад намууд сэрчихсэн байна уу
Улс төрийн намын тухай хуулинд УИХ-д суудалгүй намуудыг шахах тухай заалт орсон талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлж байсан. Харин бусад намуудын хувьд түүнийг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа. Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад "Бусад намууд сэрчихсэн байна уу. Сонгууль болохоор сэрдгээ болих ёстой. Намуудыг татан буулгая гэж яриагүй шүү дээ. Яг үнэндээ Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэж байхад идэвхтэй хэдэн намууд нь оролцоод бусад нь оролцдоггүй. Гарын 5 хуруунд багтах хэдэн намууд л үйл ажиллагаанд оролцдог учраас сэрээе гэж бодсон юм шүү. Сэрсэн бол баярлалаа. Одоо ажлаа хийцгээе, намуудынхаа хуулийг хэлэлцье, бүгдээрээ зөвшилцье. Ардчилсан нам ардчиллыг үгүйсгэж байна гэж ярих хэрэггүй. Улс орны хэмжээний хариуцлагатай хуулийг хэлэлцэж байхад бүгдээрээ оролцох хэрэгтэй байна" гэв.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ