"Сураггүй бизнесмэн суудалгүй намуудыг татан буулгах тухай зоргоороо чалчиж байна"

Парламентэд суудалгүй намуудын дарга нарын уулзалт боллоо.

Уулзалтад Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан ирж,тэрбээр өөрийн байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат яагаад ингэж томорсныг гайхаж байна.

Сураггүй бизнесмэн байснаа парламентад суудалгүй намуудыг татан буулгах тухай зоргоороо чалчиж байна.

АН үнэхээр л хууль дүрэм ярьдаг юм бол Швейцарийн банкинд хадгалуулсан мөнгөө мартсан С.Баярцогттой хариуцлага тооцох ёстой. Та нар жаахан идэвхтэй байл даа. Хэвлэл мэдээллээр үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Битгий сул дорой бай” гэв.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ