Украины бослого дахин ноцтой байдалд шилжлээ

Европын холбоонд нэгдэхийг шаардсан Украины иргэдийнбослого тэмцэл дахин хурцадмал байдалд хүрлээ. Босогчид нийслэл хотод дахин нэлээд ноцтой үймээн дэгдээж, машин хүртэл шатааж дэлбэлжээ. Харин энэ бүхний дараагаар тус улсын ерөнхийлөгч Виктор Янукович сөрөг хүчин болон босогчдын төлөөлөлтэй уулзаж ярилцахыг зөвшөөрч уулзалт хийхээр төлөвлөв.

Тэдний тохиролцсон ёсоор даваа гаригт уулзалт болох юм. Энэ үеэр хүндхэн байдалд хүрээд байгаа мөргөлдөөний талаар шийдвэрлэх төвшинд ярилцана хэмээн сөрөг хүчний нам мэдээллээ.

Амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр цагдаагийн машиныг дэлбэлж, олон хүн шархадсан юм. Тусгаар тогтнолын талбайд цугларсан мянга мянган хүн ерөнхийлөгчийн эсрэг цугларсан байв. Үүний дараагаар АНУ болон Европын холбооноос тус улсыг бослого мөргөлдөөнөө дуусгахыг шаардаж, улс төрийн аргаар зөвшилцөлд хүрэхийг уриалжээ.

Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт тус улсад жагсаал цуглааны хууль батлагдсан ч ард иргэд тус хуулийг эсэргүүцэж байна. Учир нь Засгийн газар зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцсэн хууль баталсан хэмээж байгаа юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ