40 жил хүн зүглээгүй сүнстэй хотыг дахин нээх гэж байна
Газар дундын тэнгисийн эрэгт орших Кипр улсын Вароша хэмээх жуулчны томоохон бааз 1970-аад онд түм түжигнэж бум бужигнасан зугаа цэнгэлийн төв байлаа. Үзэсгэлэнт далайн эрэг, цагаан элс, өндөр зэрэглэлийн зочид буудлууд гээд баячуудыг цуглардаг газар байсан юм.
Дэлхийн нэр хүндтэй хүмүүс далайн эргийн энэ амралтуудад ирж амардаг байсан бөгөөд улс орнуудын ерөнхийлөгчдөөс гадна дэлхийн хэмжээний одууд ч мөн амралтаа тэнд өнгөрүүлэхээр зорьдог байсан.
Харин тэр нэгэн явдлаас хойш Варошаг зорих хүмүүсийн цуваа тасарч, эзэнгүй хоосон барилгууд л үлджээ.
1974 онд Кипр улс руу довтлох дайралт ихэссэн. Турк улсаас тус улс руу удаа дараа давшиж халдав. Дайн тулааны хөлд нэрвэгдэж байсан Кипр улс руу хүмүүс очих нь багасч тус улсын эдийн засаг ч хүндэрч байлаа. Тулаан Вароша арлын орчимд болсон бөгөөд тэр цагаас хойш тансаг зэрэглэлийн жуулчны бааз биш нүсэр том хоосон сүнстэй байгууламж болж хоцорсон.
Дайны дараагаар жуулчны баазын нэг хэсэг ажиллаж байсан ч тэнд гарах гэмт хэрэг, элдэв жигтэй явдлууд тасрахгүй байснаас болж баазыг бүхэлд нь хаахад хүрэв. Улмаас 1984 он НҮБ-аас хориг гаргаж, үйл ажиллагаа явуулж байсан бүхнийг зогсоохын зэрэгцээ хүмүүсийг хүчээр гаргаж бүр мөсөн хаасан юм. Учир нь тэнэмэл сүнснүүд хүмүүстэй зэрэгцэн амьдрах болжээ. Хаалга үүд өөрсдөө хаагдаж, нээгдэнэ, гэрэл байнга асаалттай, цэрэг эрсийн дуу сонсогдоно. Тэр ч бүү хэл айлуудаас огтоос танихгүй хүний хувцас хунар олдохоос гадна, сонин сонин зургууд ч гарч ирдэг болж жирийн хүмүүс амьдрах аргагүй болжээ.
Тэнд амьдарч байсан хүмүүсээс Васиа Маркидес хэмээх эмэгтэй 2003 онд хаалттай бүс болгосон газарт байх хуучин гэртээ очсон байна. Тэрээр бодит байдал ямар байхыг мэдэхгүй ч төсөөлөхдөө бүх л сайхан дурсамж нь үлдсэн гэр орон, залуу насаа өнгөрөөсөн хот нь сайхан дурсамж төрүүлнэ хэмээн очсон ч үнэндээ бүх зүйл хар дарсан зүүд шиг л байсан гэдэг. Хүмүүсийн хэлдгээр сүнстэй хот болон хувирсан байлаа. 40 жил хүн очоогүй газарт байгаль улам зэрлэгшиж хүний гар хүрээгүй болохоор цэвэр, гэсэн ч асар том байгууламжууд нь айдас төрүүлж байв. Хуучин гэртээ орж ирэхэд нь зочны өрөөнд нь мод ургаж, хана тааз нь аалзны шүлсэнд хэрүүлж, хоосон хөндий хүйтэн цуурай сонсогдож байв.
Зурагнаасаа ч муу зүйл дуудаж байдаг гэдэг хориотой хотод очно гэдэг нэлээд зүрх зориг шаардсан хэрэг. Хүмүүс комьпютерийн цаанаас харахад зүгээр гэдэг ч фото хувилбараар нь тэрхүү жуулчны баазын зургийг харахдаа таагүй ханддаг. Муу зүйл дуусна хэмээн үздэг аж. Баазыг яаравчлан хаах үеэр тэнд үлдсэн зүйлс хэвэндээ. 1970-аад оны машинууд, дэлгүүрт зарагдаж байсан тэр үеийн загварын хувцаснууд тэр чигтээ үлджээ.
Харин хэдэн жилийн өмнөөс Вароша жуулчны баазыг дахин сэргээх асуудал яригдаж эхэлсэн. 2014 оноос хориотой хотыг буулгаж, шинээр хот төлөвлөлт хийж эргэн сэргээхээр болсон байна. Харин нутгийн иргэд энэ шийдвэрт тун таагүй хандаж байгаа гэнэ. Учир нь энд дахин сайн сайхан зүйл бий болохоосоо өнгөрсөн хэмээн тэд үзэж байгаа ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ