Иргэд тайван жагсаал хийнэ
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар болон нэр бүхий 24 гишүүн Өршөөлийн хуулийг УИХ-д өргөн бариад байгаа. Гэвч энэхүү хуулийг өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй учир хуулийг батлахыг хүссэн хэсэг хүмүүс өнгөрсөн пүрэв гарагт Чингисийн талбайд тайван жагсаал хийсэн юм. “Монгол үндэстний хүсэлд нэгдэх” хөдөлгөөнөөс зохион байгуулсан жагсаалыг энэ сарын 23-нд дахин үргэлжлүүлэхээр шийдсэн байна. Жагсаал зохион байгуулагчдын хэлснээр уг хуулийг хүлээсэн иргэдийн тоо 80 гаруй мянгад хүрсэн гэнэ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ