Говь-Алтайн сонгуулийн дүн гараагүй байна

Говь-Алтай аймагт орон нутгийн дахин сонгууль өчигдөр болсон. Дахин сонгуульд АН-аас 17, МАН-аас 15, МАХН-аас 14, бие даан гурван хүн нэр дэвшсэн билээ. Тус аймгийн 18 суманд сонгуулийн салбар хороо, 85 хэсгийн хороонд нийт 728 хүн ажиллажээ. Дахин сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдсан сонгуулийн насны 35,187 хүн санал өгөх байсан бөгөөд одоогоор сонгогчдын хэдэн хувь нь оролцсон хийгээд аль нам хэдэн суудал авсан талаарх мэдээлэл хараахан ирээгүй байна. Сонгуулийн дүн өнөөдөртөө багтаж гарах аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ