Ким Кардашиан нөхрөөсөө салах гэж байна уу
Барууны шар хэвлэлүүдээр реалити шоуны од Ким Кардашиан болон реппэр Кайни Уэст нарыг салах дээрээ тулаад байгаа талаар бичиж эхэлжээ. Тэд үеэрхээд хоёр жил ч хүрээгүй бөгөөд өнгөрсөн зун бяцхан охинтой болсон.
Уг нь тэд сүр дуулиантай хурим хийхээр төлөвлөж байсан бол сүүлийн үед хуримын сураг тасарч дээр нь хоорондоо таарамж муутай байх болсон талаар ойрын эх сурвалж нь мэдээлжээ. Ким сүйн бөгжөө ч зүүхээ больсон тухай мөн хэлсэн байна.
Ким ихэвчлэн өөрийн найзтайгаа цагийн өнгөрөөж, фитнэсс клубт хичээллэжбайгаа ажээ. Тэрээр өмнөхийн адил шоу ертөнцдөө эргэн ирэхдээ ганц бие ээж болон ирж магадгүй нь ээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ