Өнөөдөр өмдгүй зорчих өдөр
Анх 2001 онд Нью-Йоркт долоон хүн метронд өмдгүй зорчсноос хойш энэ өдрийг метронд өмдгүй зорчих өдөр болгожээ. Түүнээс хойш зөвхөн Америкт төдийгүй дэлхийн бусад оронд ч эн энэ өдрийг тэмдэглэдэг болоод байна.
Энэ өдөр хүмүүс хотын гудамжаар өмдөө тайлаад, дан ганц дотоожтой явдаг. Гэсэн ч энэ нь ичих шалгаан биш хэмээдэг.
Зохион байгуулагчдын хэлж буйгаар, энэ өдөр дэлхийн 50 гаруй хотод хүмүүс метронд өмдгүй зорчдог гэнэ. Өвлийн улирал ч гэсэн хүмүүс тэмдэглэж заншаад байгаа өдрөө хүндэтгэн өмдгүй явцгаадаг ажээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ