Хьюстоны охин өргөмөл ахтайгаа гэрлэв

Дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристина өргөмөл ах Ник Гордонтойгоо гэрлэв. Бобби 20 настай бөгөөд ээжийгээ нас барсаны дараахан өргөмөлахтайгаа гэрлэхээ мэдэгдэж байсан билээ.

Хосууд өчигдөр Италид хуримаа хийсэн байна. Бобби өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан "Биднийг шүүмжлэх хэрэггүй,Ээж минь амьд байсан бол биднийг дэмжиж, баяртай хүлээж авах байсан гэдгийг нүүр бардам хэлье” хэмээн жиргэжээ.

Уитни Хьюстоныг эмгэнэлтэйгээр нас барснаас сарын дараа 20 настай Бобби Кристина, 23 настай Ник Гордон нарындотно харилцаа нийтэд ил болсон юм.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ