Стивен Сегал улс төрд орно

Холливудын нэрт жүжигчин Стивен Сегал АНУ-ын Аризона мужийн захирагч ноён болох гэж байгаа тухай хэвлэлүүд бичиж эхэллээ. Тэрээр албан ёсоор мужийн захирагчид нэр дэвшиж өрсөлдөөгүй ч түүнийг улс төрд орох сонирхол тун өндөр байгаа тухай ойрын эх сурвалж нь мэдээлсэн юм.

Стивен Сегалын хувьд Аризона мужид хууль бус цагаачлалын асуудал хамгийн ихээр сөхөгддөг тул үүнтэй тэмцэхэд гол анхаарлаа хандуулах болно гэж боддог тухайгаа хэлсэн байна.

Алдартнууд улс төрд орох болсон нь Арнольд Шварцнеггерээс эхэлсэн гэж хэлж болно. Тэрээр анх урлагын салбараа орхин Калифорни мужийн амбан захирагч болж байсан билээ.

Алдартнууд өөрийн нэрээр ямар нэгэн брэнд гаргаж, түүгээрээ мөнгө олохын сацуу бэл чинээгээ илэрхийлдэг. Харин Холливудын жүжигчин Арнольд Шварцнеггер Калифорни мужийн захирагч болж, шинэ моод дэлгэрүүлсэн гэхэд хилстэхгүй. Учир нь түүний халааг залгаж, манай улсын хүргэн болсон алдарт Стивен Сегал Аризона мужийн захирагч ноён болох тухай бодож эхэлсэн гэнэ. Тэдний өмнө урлагийн өндөр суудлаас улс төрд гарч байсан алдартан бол АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рональд Рейган юм.

Анх энэ тухай бодол алдарт жүжигчин болон Марикопа каунтигийн шерифф Жо Арпаио нарын дунд яригдсан наргианаас эхтэй аж. С.Сигалын бодлоор АНУ-д тулгарсан хамгийн том асуудал бол цагаачлалыг газар авахад ихээр нөлөөлж буй “хилийн задгай” байдал гэнэ. Нэн ялангуяа Аризона мужид хууль бус цагаачлалын асуудал хамгийн ихээр сөхөгддөг тул үүнтэй тэмцэхэд бие сэтгэлээ зориулах нь зүйн хэрэг гэж тэрбээр үзсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ