Чамиа багшийн зэмлэл
Уран уншигч, жүжигчин, багш гээд билэг танхай авьяасаараа олон ажлыг зэрэг амжуулж явдаг гавьяат жүжигчин Л.Чаминчулуунтай саяхны нэг өдөр тааралдлаа. Тэрээр залуу үеийнхэнд тун шүүмжлэлтэй ханддаг нэгэн.
Түүний хэлснээр “Охид, залуус архи их ууж байна. Өөртөө хайртай хүн архи уухгүй шүү дээ. Бидний үед залуус ухамсар өндөр, зорилгодоо үнэнч байжээ. Одоо ийм залуус байгаа ч дийлэнх нь зорилго чиглэлгүй, бааранд сууж архидаж хайран залуу нас, цаг хугацаагаа үрж байгаад харамсдаг.
Үр бүтээлгүй өнгөрүүлсэн цаг мөч бүхнээ эргэн харж түүнийгээ засаасай. Хөгшрөөд ирэх цагт юу ч сурч мэдээгүй, өөртөө зориулсан мөнгө төгрөггүй, амьдрал нь цэгцрээгүй л үлдэнэ шүү дээ” хэмээн сургамжилдаг.
Н.Энхээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ