Б.Баатар экс эхнэр Ч.Ундралаас салсан шалтгаанаа тайлбарлалаа

“Неro” энтертайментийнзахирал Б.Баатар “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарыг хайр сэтгэлийн холбоотой гэж нэг хэсэг хэвлэлээр шуугиан тарьсан. Бүр болоогүй тэднийг өөрсдийн эхнэр нөхрөөсөө салан хамт байх болсон хэмээж байсан удаатай.

Тэгвэл энэ талаар найруулагч Б.Баатар нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн бөгөөд Ч.Ундралаас яагаад салах болсон тухайгаа ч дурдсан байв. Тэрээр “Анужин бид хоёрын дунд ажил хэргийн харилцаанаас өөр асуудал байхгүй. Харин энэ яриаг гарахаас өмнө Ундрал бид хоёрын харилцаанд өөрчлөлт орчихсон байсан. Эхнэр маань бие даасан, эрх чөлөөт амьдралыг илүүд үзсэн учраас өөрийн сонголтоо хийсэн” хэмээн тайлбар өгчээ. Харин хөтлөгч П.Анужингийн тухайд нөхөр, хоёр хүүхдээ хаяад явах хүн биш гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлээд байгаа.

Эх сурвалж: Шуурхай.мн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ