Ирэх өвөл гэр хорооллын 20 мянган айлыг хийн халаалтын шугам сүлжээнд холбоно

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанд агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны төлөвлөгөө танилцуулжээ.

Тэрбээр, Улаанбаатар хотод ирэх жил агаар, хөрс, усны бохирдол, түгжрэлийг бууруулах хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ.

Ирэх жил эхний ээлжинд 20 мянган айлыг хийн халаалтын шугам сүлжээнд  холбох, хийн эх үүсвэрүүдийг бэлдэнэ. Цаашилбал яндангүй бүсийн бүсчлэл тогтоох хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. Бүсчлэлд орсон айлуудын хэрэглээнд хийн болон керосин зуухуудыг нэвтрүүлнэ. Бусад айл өрхүүдийн түлшийг өөрчлөх, давхар шаталтат зуухыг айлуудад тарааахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 56 хувийг гэр хорооллын 198 мянган яндангийн утаа,  бүртгэлтэй 800 мянга, өдөр тутам хөдөлгөөнд оролцдог 500-600 мянган тээврийн хэрэгслийн утаа бохирдлын 30 хувийг, үлдсэн 15-16 хувийн уурын зуухууд болон томоохон цахилгаан  станцуудын утаа үүсгэж байна. Бид энэ үүсгүүрүүд тус бүр дээр нэг жилийн хугацаанд авах богино хугацааны арга хэмжээний төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцууллаа.

Тухайлбал, Нийтийн тээврийн автобусуудыг хийн болон цахилгаан хөдөлгүүрт шилжүүлнэ. Хүлцэх хэмжээнээс илүү бохирдол үүсгэж байгаа тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнд оролцуулахгүй. 170 уурын зуухуудыг жил бүр үе шаттайгаар хийн эх үүсвэр шилжүүлнэ. Эдгээр ажилд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг ААН-үүдийн 1 хувийн татварын хөнгөлөлт болон нийслэлийн хөрөнгөөр шийдэхээр төлөвлөсөн гэж мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ