Цахилгааны хязгаарлалт 16:30 цаг хүртэл үргэлжилнэ

Цахилгааны шугамд гэмтэл гарсан шалтгаанаар хоёр дүүргийн 9 хороонд цахилгаан хязгаарлажээ. Тодруулбал,

Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 17, 18, 19, 20, 24, 32, 5, 6 -р хороонд өнөөдөр /2025.01.02/ 14:30 цагийн орчимд тог тасалжээ.

УБЦТС ТӨХК-аас тодруулснаар цахилгааны хязгаарлалт 16:30 цаг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Эрчим хүчний системийн 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1432 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 160 МВт-аар, импорт 41 МВт-аар тус тус өссөн үзүүлэлттэй байгааг Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлсэн. Иймд хэрэглэгчид та бүхэн энэ цагуудад ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, хэрэглээгээ зохицуулахыг УБЦТС ТӨХК-аас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ