Тэрэлж рүү том хүн 2300, хүүхэд 1200 төгрөгөөр зорчиж байна
Сурагчдын амралт эхэлсэн энэ үеийг ашиглаж, гэр бүлээрээ агаарт гарах боломжийг олгох зорилгоор нийслэлээс хоёр чиглэлд том оврын автобус үйлчилгээнд гаргасан. Тодруулбал, Х:22 Офицеруудын ордон-Тэрэлж, Х:23 Сүхбаатарын талбай-Скай ресорт чиглэлд хоёр автобус иргэдэд үйлчилж байгаа юм.
Офицеруудын ордноос Тэрэлж рүү том хүн 2300, хүүхэд 1200 төгрөг, Сүхбаатарын талбайгаас Скай ресорт руу том хүн 1000, хүүхэд 500 төгрөгөөр тус, тус зорчиж буй ажээ.
Дээрх чиглэл рүү автобусаар өдөрт 195 орчим иргэн зорчиж буй юм байна.
Сануулахад, цэвэр агаарт хаашаа гарах хүсэлтэй байгаа талаар иргэдээс саналыг нь авахад олонхи нь Скай-ресорт, Тэрэлжид очих хүсэл илэрхийлсэн юм. Иймээс арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэн дээрх хоёр чиглэл рүү том оврын автобус үйлчилгээнд гаргасан. Автобуснууд дараах цагийн хуваарийн дагуу үйлчилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ