ТОДРУУЛГА: "П.Цагааныг баривчилсан" гэх мэдээлэл худлаа бөгөөд худал мэдээллийг шалгуулна гэв
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ийн хаягдал хоёрдугаар овоолгыг ашиглан катодын зэс гаргаж буй "Ачит ихт" компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг Сингапур улсад байхад нь саяхан баривчилсан гэх мэдээллийг нэр бүхий сайт өнөөдөр /2025.01.01/ мэдээлээд буй.
Тэгвэл бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Энэхүү мэдээлэл нь худал. П.Цагааныг интерполоор эрэн сурвалжлаагүй" гэсэн юм. Мөн компанийнх нь эх сурвалжаас тодруулахад, "манай компанийн хувьцаа эзэмшигч П.Цагааныг баривчилсан гэх худал мэдээллийг шинэ оны эхний өдөр нэр бүхий хэвлэл нийтэлж байгаа нь хүн ёсны хувьд таагүй санагдаж байна. Маргааш /2025.01.02/ энэхүү худал мэдээллийг холбогдох байгууллагад нь өгч шалгуулна" гэсэн мэдээллийг бидэнд өгсөн юм.
Эх сурвалж:Isee.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ