ЦЕГ: Цахим орчинд мөнгө өсгөнө гэсэн зарууд нь залилах гэмт хэрэг

Сүүлийн үед телеграмм орчинд залилах төрлийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болжээ. Тухайлбал, мөнгө өсгөх боломжтой гэсэн зарууд нь залилах гэмт хэрэг гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Дашрамд дурдахад, цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд Цагдаагийн байгууллагын “102” болон “51-265666” тусгай дугаарын утас, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс” нүүр номын фэйж хуудаст яаралтай мэдэгдэх бөгөөд Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх шуурхай ажиллагааны хэлтэс нь 7 хоногийн 24 цаг тасралтгүй иргэдийн дуудлага, мэдээллийг хүлээн авч байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ