Засгийн газрын хуралдаанаар Туулын хурдны замын төслийн явцыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11 цагаас эхэлнэ.

 

Хуралдаанаар Улаанбаатар хотын Туулын хурдны замын төслийн явц, 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, нийгэм-эдийн засгийн ач холбогдол, Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөгийн нөхцөл байдал, ирэх 3 жилийн төлөвлөгөөг тус тус авч хэлэлцэнэ.

 

Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулгыг сонсох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ