Автобусанд 1000 төгрөгөөр зорчих шийдвэрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ

НИТХ-аас батлагдсан тогтоолын дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд автобусанд 1000 төгрөг төлж өдөрт дөрвөн удаа зорчихоор болсон юм. Мөн оюутнууд үнэгүй зорчихоо больж, дээрх нөхцлийн дагуу зорчихоор болсон.

Тэгвэл энэ тогтоолын хэрэгжилт тодорхойгүй хугацаагаар хойшилсон байна. Учир нь, "программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшилсон" гэж албаны эх сурвалж мэдэгдсэн байна. 

Тиймээс өнөөдрийн байдлаар иргэд хуучин тариф буюу 500 төгрөгөөр зорчиж байгаа ажээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (139.5.219.180)
    Бэлэн мөнгөөр зорчих нь автобусны жолооч, хянагч нар л цулайх нь дээ
    2025 оны 01 сарын 03 | Хариулах