Амттанаар хийсэн хамгийн том хотхон

Нью-Йоркийн шинжлэх ухааны танхимд амттанаар урласан дэлхийн хамгийн том амттанаар хийсэн хотхон байрлаж байна. Хотхоныг бүтээгч ирэх онд өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа дахин эвдэхээ амлажээ.

Хотхоныг бүтээхэд 1,5 тн амттан орсон байна. Энэ хотхоныг ахлах тогооч Жон Лович бүтэн жилийн хүч хөдөлмөрөө шингээн бүтээжээ. Жон Ловичийн хэлснээр хотхоныг бүтээхэд орсон бүх материалыг идэж болох юм байна. 91 төрлийн чихрээр хийсэн тавцан, 1,300 чихэр, 1,134 кг мөсөн чихэр, 181 кг зөөлөн талх оржээ.

Амттанаар хийсэн дэлхийн хамгийн том хотхон 152 ширхэг кексэн байшинтай юм байна. Энд гал түймэртэй тэмцэх газар, хотын захиргааны байр, газар доогуурх хонгил гээд бүхэл бүтэн хотод байж болох бүхий л газруудыг урлажээ.

Амттанаар хийсэн хотхон бүхэлдээ 27,8 метр квадрат зай талбайд баригдсан байна. ЖОн Лович өөрийн сонирхлоороо шаардлагатай зардлыг хувиасаа гаргажээ. Ирэх онд Геннисийн номонд бүртгэгдсэн хувийн амжилтаа дахин эвдэхээр төлөвлөсөн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ