Ким Чен Уныг шоглосны хариуг сүрдүүлгээр барив
Хойд Солонгосын талаас Өмнөд рүү удаах давшилтаа хийлээ. Умардын удирдагч агсан Ким Чен Ирын нас барсны хоёр жилийн ойтой холбогдуулан Сөүлд болж өнгөрсөн коммунизмын эсрэг жагсаал цуглааны хариуд Хойд Солонгосын талаас тэдэнд хариу цохилт өгөхөөр сүрдүүлсэн байна.
Ингэхдээ тэд Үндэсний батлан хамгаалах хороогоороо дамжуулан сүрдүүлэг үзүүлсэн юм.
Өнгөрсөн даваа гаригт Өмнөд солонгосын идэвхтэнүүд болон Хойд солонгосын оргон зайлагчдын бүлгүүд Ким Чен Ирын нас барсан өдрөөр Сөүлд коммунист улс оронд хүний эрхийг зөрчих, захиргаадан ноёрхох дэглэмийн эсрэг эсэргүүцлийн жагсаал явуулсанаас энэ бүхэн эхлэлтэй. Тэд Ким Чен Уны зургийг шатааж дургүйцлээ илэрхийлсэн юм.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ